Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох нийтлэг дүрэм/

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох нийтлэг дүрэм/


2010 оны 06 дугаар сарын 07-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 196



“Барилгын тухай” Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


Засгийн газрын тухай Монгол Улсын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Барилгын тухай хуулийн Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1.Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох нийтлэг дүрмийг нэгдүгээр, Барилгын салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт, шалгалтын журмыг хоёрдугаар, Барилгын салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох хүрээг гуравдугаар, Салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцооны бүдүүвчийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.


2.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 93 дугаар тушаал, "Мэргэшлийн зэрэг олгох хүрээг батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 91 дүгээр тушаал, "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 57 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Х.БАТТУЛГА


Улсын бүртгэлд 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 3167 дугаарт бүртгэсэн