A

A

A

Бүлэг: 1979

ЗТХС-ын 2021 оны А/16 дугаар тушаалаар хүчингүй болсон.

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ИНД-91, 119, 121/


2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 112



Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтаар, ИНД-119 "Агаарын тээвэрлэгч-гэрчилгээжүүлэлт"-ийг 2 дугаар хавсралтаар, ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Шинээр батлагдсан дүрмүүдийг 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" Дэд бүтцийн сайдын 2003 оны 124 дүгээр тушаалаар баталсан ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм", ИНД-125 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-дунд онгоц", ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-хүнд онгоц", "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 75 дугаар тушаалаар баталсан ИНД-119 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-гэрчилгээжилт"-ийг, түүнд "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 268 дугаар тушаалаар орсон өөрчлөлт, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 77 дугаар тушаалаар оруулсан өөрчлөлтийн хамт, Дэд бүтцийн сайдын "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 2002 оны 268.дугаар тушаал, "Дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2003 оны 245 дугаар тушаал, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2005 оны 144 дүгээр тушаал, "Дүрэм батлах тухай" 2006 оны 03 дугаар тушаалын Хавсралт 2, "Дүрэм батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 2007 оны 143 дугаар тушаал, "Дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2008 оны 42 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


4. Батлагдсан дүрмүүдийг сурталчлан, сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.


САЙД Х.БАТТУЛГА


/Тус тушаалын 1, 3-р хавсралтад ЗТБХБС-ын 2011 оны 123, 2011 оны 278, 2014 оны 212-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/


Улсын бүртгэлийн 2010 оны 4 сарын 30-ны 3139 дугаарт бүртгэсэн