A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ДYРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний нисэхийн үйл ажиллагаанд мөрдөх дүрмүүд/


2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 261



Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 37-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.8 болон Дэд бүтцийн сайдын зөвлөлийн 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:


1. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд мөрдөх


ИНД-13 "Нислэг-техникийн зөрчлийг шалгаж шийдвэрлэх" (Хавсралт 1) /Энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 111-р тушаалаар хүчингүй болгосон/


ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм" (Хавсралт 2) /Энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 111-р тушаалаар хүчингүй болгосон/


ИНД-104 "Планерын үйл ажиллагаа" (Хавсралт 3) энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй.


ИНД-105 "Шүхрийн үйл ажиллагаа" (Хавсралт4) энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй. 


ИНД-106 "Дельтапланы үйл ажиллагаа" (Хавсралт 5) ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй. 


ИНД-108 "Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр" (Хавсралт 6) ЗТХС-ын 2019 оны 187-р тушаалаар хүчингүй.


ИНД-144 "Нисэхийн хангамжийн байгууллагыг гэрчилгээжүүлэх" (Хавсралт 7)


ИНД-183 "ИНЕГ-ын итгэмжлэгдсэн шалгагч" (Хавсралт 8) /Энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 111-р тушаалаар хүчингүй болгосон/


ИНД-203 "Нислэг-техникийн осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах" (Хавсралт 9) /Энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 111-р тушаалаар хүчингүй болгосон/


ИНД-301 "Ачааны агаарын тээвэрлэгчид эрх олгох" (Хавсралт 10)


ИНД-303 "Агаарын тээвэрлэгчийн даатгал" (Хавсралт 11) дүрмүүдийг хавсралтын ёсоор баталсугай.


ИНД-43, ИНД-183, ИНД-203, ИНД-303 дүрмүүдийг 2002 оны 9 дүгээр сарын 15- ны, ИНД-13, ИНД-104, ИНД-105, ИНД-106, ИНД-108, ИНД-144, ИНД-301 дүрмүүдийг мөн оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (М.Дагва)-т даалгасугай.


Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган сургалт зохион байгуулах, сурталчлах, цаашид боловсруулах дүрмүүдийг олон улсын стандартад нийцүүлэхийг Зам, тээвэр, мэдээлэл холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар (Ж.Сэрээтэр), Иргэний нисэхийн ерөнхий газар (М.Дагва)-т үүрэг болгосугай.


САЙД Б.ЖИГЖИД


/Энэ тушаалын 13, 43, 183, 203 дүрмийг 2010 оны 111-р тушаалаар хүчингүй болгосон ба тус тушаалын 6-р хавсралтад 2011 оны 278-р тушаалаар өөрчлөлт орсон/


2002 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүргэлийн 1927 дугаарт бүртгэсэн.