A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2007 оны11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1, "Прокурорын байгууллагын тухай" Монгол Улсын хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

1."Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг 1 дүгээр хавсралт, /1-р хавсралтад 2015 оны 84-р зарлигаар нэмэлт орсон/ зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар/ 2-р хавсралт МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 258 дугаар зарлигаар хүчингүй болсон/ хавсралтаар баталсугай.

2.Энэ зарлиг гаргасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 178, 2006 оны 39, 2007 оны 62, 208 тоот зарлигуудыг хүчингүйд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 11

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дүрэм, журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Прокурорын мэргэжлийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА