A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ийн 2020 оны А/24 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ийн 2020 оны А/24 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дугаар 201 Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм-ийг хавсралтаар баталсугай.

2.Ачаа, зорчигч тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийг мөрдөж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд, дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн газар /Б.Цэнгэл/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү дүрэм батлагдсантай холбогдуулан Дүрэм батлах тухай Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 229 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 3071 дугаарт бүртгэгдсэн