A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЭМ-ийн сайд,Сангийн сайдын сайд,НХХ-ийн сайдын 2011 оны 12 сарын 30-ны өдрийн 438/276/А146 дугаар тушаалаар хүчингүйд тооцов.

Хэвлэх

ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2009 оны 11 дүгээр сарын 27 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 407/265/159

Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлэх хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг хавсралтын дагуу баталж, 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдлөг болгон ажилласугай.

Хоёр. Шинэчлэн тогтоосон хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээний төрлөөр гэрээ байгуулан ажиллахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (Ч.Алтанхуяг)-т зөвшөөрсүгэй.

Гурав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (С.Энхболд), Сангийн яамны Төсвийн бодлогын газар (Б.Батжаргал), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Т.Энхтуяа)-т тус тус даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2009 оны 03 сарын 05-ны өдрийн 73/53/33 тоот, 2003 оны 12 сарын 14-ний өдрийн 300/391/172 тоот хамтарсан тушаалуудыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САНГИЙН САЙД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,

САЙД С.ЛАМБАА С.БАЯРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ

Улсын бүртгэлд 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3094 дугаарт бүртгэсэн.