A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

БОНХСайдын 2013 оны А-124 дүгээр тушаалаар хүчингүй

/Гол мөрний сав газрын зөвлөлийн дүрэм/

2006 оны 06 дугаар сарын 09-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Монгол Улсын "Усны тухай" хуулийн 2 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 10 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Гол мөрний сав газрын зөвлөлийн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Усны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт болон энэхүү дүрмийн дагуу гол мөрний сав газрын зөвлөлийг байгуулах, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Усны Хэрэг Эрхлэх газар, аймаг, нийслэлийн Байгаль орчны албадад үүрэг болгосугай.