A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-аас тавих нислэгийн аюулгүй ажиллагааны зарим стандарт шаардлагад өөрчлөлт орсонтой холбогдуулж, Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.ИНД-129 "Гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх" дүрмийг Хавсралт 1-ээр, ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-хүнд онгоц", ИНД-125 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-дунд онгоц", ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-бага оврын онгоц, нисдэг тэрэг" дүрмүүдэд орох нэмэлт, өөрчлөлтийг Хавсралт 2-оор, ИНД-303 "Агаарын тээвэрлэгчийн даатгал" дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Хавсралт 3-аар тус тус баталсугай.

2. ИНД-129 Гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх" болон ИНД-303 дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, ИНД-121, ИНД-125, ИНД-135 дүрмүүдэд орсон нэмэлт өөрчлөлтийг 2006 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус мөрдсүгэй.

З.Нислэгийн хөдөлгөөний удирдлага, төлөвлөлт, нислэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх иргэний нисэхийн дүрмүүд боловсруулагдаж дууссантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 149 дүгээр тушаалаар батлагдсан "Агаарын зайд нислэг үйлдэх ба хөдөлгөөн удирдах үндсэн дүрэм (НХУД-95)"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.БАТХҮҮ

Улсын бүртгэлд 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3028 дугаарт бүртгэсэн