Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 131



Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-аас тавих нислэгийн аюулгүй ажиллагааны зарим стандарт шаардлагад өөрчлөлт орсонтой холбогдуулж, Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.8 заалтыг үндэслэн ТУШААХ нь:


Нэг. ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-бага оврын онгоц, нисдэг тэрэг" дүрмийн 135.58-ын (а)-д "хөөрөлтийн жинтэй" гэсний дараа "турбинт олон хөдөлгүүрт" гэж нэмсүгэй,


Хоер. ИНД-139 "Аэродром-гэрчилгээжилт ба ашиглалт" дүрмийн 139.24-т дор дурдсан (а) заалтыг нэмж, байсан заалтыг (б) заалт болгон өөрчилсүгэй.


139.24 139.24 Үйл ажиллагааны зааврыг мөрдөх


(а) Энэ дүрмээр гэрчилгээжсэн аэродром эзэмшигч нь үйл ажиллагаандаа Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо (Safety Management System)- бий болгоно.


Гурав. ИНД-172 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт" дүрмийн 172.45-т (а) заалтыг нэмж, байсан заалтыг (б) заалт болгон өөрчилсүгэй,


172.45 Ерөнхий шаардлага


(а) Энэ дүрмээр гэрчилгээжсэн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага нь үйл ажиллагаандаа Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо (Safety Management System)- г бий болгоно.


Дөрөв, Дүрмүүдэд орох дээрх нэмэлт, өөрчлөлтийг 2006 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.


                      САЙД Ц.ЦЭНГЭЛ


                  Улсын бүртгэлд 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3031 дугаарт бүртгэсэн