Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ИНД-47, ИНД-67, ИНД-92/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ИНД-47, ИНД-67, ИНД-92/


2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр                                                                                                                                         


Улаанбаатар хот 


Дугаар 252



Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж"-ийг нэгдүгээр хавсралтаар, ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг"-ийг хоёрдугаар хавсралтаар, ИНД-67 "Иргэний нисэхийн эрүүл мэндийн гэрчилгээ"-ийг гуравдугаар хавсралтаар, ИНД-92 " Аюултай ачаа тээвэрлэх"-д орох нэмэл, өөрчлөлтийг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж", ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг", ИНД-67 "Иргэний нисэхийн эрүүл мэндийн гэрчилгээ" дүрмүүдийг болон ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх"-д орох нэмэлт, өөрчлөлтийг 2009 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 269 дүгээр тушаалаар батлагдсан ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж"-ийг, түүнд "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 77 дугаар тушаалын хавсралтын гурав дахь заалтаар, "Дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтын нэг дэх заалтаар тус тус оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтаар баталсан ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг", "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар баталсан ИНД-67 "Иргэний нисэхийн эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ"-г, түүнд "Дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2Щ5. оны 144 дүгээр тушаалаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт тус тус хүчингүй болсонд тооцсугай.


4. Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /Г.Даваа/-т үүрэг болгосугай. 


                                                            САЙД Х.БАТТУЛГА 


                           Улсын бүртгэлд 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3079 дүгээрт бүртгэсэн.