Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2009 оны 3 дугаар сарын 19-ны өдөр                                                                     Дугаар 77                                                                                                             Улаанбаатар хот

 

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 6.1.2-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм” /БНбД 11-04-99/-ийн 2.1 дэх “Барилга байгууламжийн бүх хийц, хэсгийн чанарыг шалгаж үнэлэлт өгөх” гэснийг “Зохиогч барилга байгууламжийн үндсэн ажилд хэрэглэсэн материал, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг итгэмжлэгдсэн лабораторид нууцлагдсан дугаар бүхий дээжийг өгч тодорхойлуулан дүгнэлт гаргаж, хяналт тавина” гэж өөрчлөн найруулсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт даалгасугай.

 

 

САЙД                                                                                   Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3006 дугаарт бүртгэсэн.