Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ  /1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД 11-106-08 барилгын дүрэм/

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2008 оны 7 дугаар сарын 4-ний өдөр                                                                 Дугаар 104                                                                                                  Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

/1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр

зүйн зураглалын ажил” БД 11-106-08 барилгын дүрэм/

 

Монгол Улсын “Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.“1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД 11-106-08 барилгын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, “Хиймэл дагуул (GPS/ГЛОНАСС)-ын технологиор Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм” БНбД 14-101-08 барилгын норм ба дүрмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Энэхүү дүрмүүдийг геодези, зураг зүйн үйлдвэрлэлд дагаж мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.

Гурав.Энэ тушаалын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Мөнхбаатар/-т даалгасугай.

Дөрөв.Энэхүү тушаалыг 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

САЙД                                     Ц.ЦОЛМОН

 

 

Улсын бүртгэлд 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 2931 дугаарт бүртгэсэн.