A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2020 оны А/75 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2020 оны А/75 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм, шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам /

2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

"Шуудангийн тухай" хуулийн 7.1.6, 7.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг нэгдүгээр, шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Дээрх дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шуудангийн газар / Ө.Одгэрэл /-т үүрэг даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын "Шуудан холбооны дүрэм батлах тухай" 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 330 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.