A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах ашиглах дүрэм, Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/ ЗТБХБС-ын 2008 оны 53 дугаар тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах ашиглах дүрэм, Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/

ЗТБХБС-ын 2008 оны 53 дугаар тушаалаар хүчингүй болсон

1998 оны 3-р сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 88

ТУШААХ нь:

1. "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийг нэгдүгээр хавсралт, "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж мөрдүүлсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга-архитектур техник хяналтын улсын хорооны 1983 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм", Улсын барилгын хорооны 1987 оны 79 дүгээр тогтоолоор баталсан "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тушаалаар батлагдсан дүрмүүдийг хэвлэн олшруулж холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн мөрдүүлэхийг Дэд бүтцийн улсын хяналтын алба /н.Лхагваа/-нд даалгасугай.

1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 1323 дугаарт бүртгэсэн.