A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Нэгдсэн сүлжээний дүрэм/

2003 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

Эрчим хүчний тухай хуулийн 6.1 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор "Нэгдсэн сүлжээний дүрэм"-ийг хавсралтын дагуу баталсугай.

2. Энэ дүрмийг мөрдөж ажиллахыг эрчим хүчний салбарын үйлдвэр, аж ахуйн газар, компанийн удирдлагуудад дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Түлш, эрчим хүчний ерөнхий газар /Т.Энхтайван/-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Түлш, эрчим хүчний яамны сайдын 1993 оны 87 тоот тушаалаар баталсан "Эрчим хүчний үйлдвэрт гарсан технологийн зөрчлийг судлах, бүртгэх заавар", Дэд бүтцийн сайдын "Дүрэм батлах тухай" 2001 оны 11 дүгээр сарын 19-ний 327 тоот тушаалаар батлагдсан "Нэгдсэн сүлжээний дүрэм" зэргийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

2003 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 1984 дугаарт бүртгэсэн.