Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Биеийн тамир, спортын үндэсний төвийн дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Биеийн тамир, спортын үндэсний төвийн дүрэм/


2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 64



ТУШААХ нь::


1. Биеийн тамир, спортын үндэсний төвийн дүрмийг хавсралтаар баталсугай.


2. Биеийн тамир, спортын үндэсний төвийн бизнес төлөвлөгөөг хийж, 12 дугаар сарын 15-ны дотор яаманд танилцуулахыг төвийн дарга Г.Пүрэв-Очир-т даалгасугай.


3. Биеийн тамир, спортын үндэсний төвийн даргын албан тушаалын сарын цалинг /ТҮ -11/ 80.0 мянган төгрөгөөр тогтоосугай.


4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд Н.Удвал-д даалгасугай.


                                                                    САЙД                                       П.НЯМДАВАА


                                       2000 оны 12 дугаар сарын 1-ний өдөр улсын бүртгэлийн 1635 дугаарт бүртгэсэн.