A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1993 оны 7 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

ТУСЛАМЖ ОЛГОЖ БАЙХ ТУХАЙ

Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа офицер, ахлагчдын амьдралын баталгааг хангах шаардлагыг харгалзан Зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлыг хангах, цагдаагийн болон хорих ял эдлүүлэх байгууллагад 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй офицер, ахлагч, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй офицер, ахлагч нарыг насны тэтгэвэрт гарахад нь улсын хууль тогтоомж, өргөсөн тангаргаа хэлбэрэлтгүй биелүүлж, үнэнч шударгаар, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан 1994 оноос эхлэн буцаан хэрэглэхгүй байх нөхцөлөөр тэдний 18-36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тусламж олгож байх журам тогтоож мөрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ