A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 273

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох дүрэм/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.20 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1."Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох дүрэм"-ийг нэгдүгээр хавсралтаар, Барилгын салбарын мэргэжилтэй ажилтанд олгох мэргэжлийн зэргийн үнэмлэхний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох үйл ажиллагааг энэ дүрмийн дагуу зохион байгуулж, салбарын мэргэжилтэй ажиллагсдын бүртгэл хөтлөхийг Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга /Ц.Ганхүү/, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга /Ё.Бадраа/ нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Бямбажав/-д тус тус даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3278 дугаарт бүртгэсэн