Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох дүрэм/

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр                                                             Дугаар 273                                                                                                          Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

/Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох дүрэм/

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.20 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох дүрэм”-ийг нэгдүгээр хавсралтаар, Барилгын салбарын мэргэжилтэй ажилтанд олгох мэргэжлийн зэргийн үнэмлэхний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох үйл ажиллагааг энэ дүрмийн дагуу зохион байгуулж, салбарын мэргэжилтэй ажиллагсдын бүртгэл хөтлөхийг Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга /Ц.Ганхүү/, Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга /Ё.Бадраа/ нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Бямбажав/-д тус тус даалгасугай.

 

 

САЙД                                                           Х.БАТТУЛГА

 

Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3278 дугаарт бүртгэсэн