A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ДБХС-ын 1998.01.20-ны 16, 1999 оны 220-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын үйлдвэрлэх эрхлэх зөвшөөрөл олгох тухай дүрэм, Барилга угсралтын ажлыг эхлүүлэх журам/

1995 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 170

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын "Барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай" 1995 оны 35, "Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 1995 оны 76 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. Тус улсын нутаг дэвсгэрт байгууллага, аж ахуйн нэгжүүдээс барилга байгууламж, зам гүүр, инженерийн шугам сүлжээний зураг хайгуулын болон угсралтын ажил гүйцэтгэх, барилгын материал, эдлэхүүн үйлдвэрлэх, үйл ажиллагааг журамтай болгох зорилгоор "Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох тухай дүрэм", БНбД 1.06.01-95-ыг нэгдүгээр хавсралтаар, "Барилга угсралтын ажлыг эхлүүлэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох комиссын бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар баталсугай.

3. Зураг хайгуулын болон барилга угсралт, зам, гүүр материалын үйлдвэрийн чиглэлээр шалгуур үзүүлэлтүүдийг холбогдох газар, хэлтсүүдтэй хамтран боловсруулж батлуулан барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг 1995 онд олгох арга хэмжээ авахыг Барилга, техник, ашиглалтын хяналтын газар /н.Лхагва/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулж Барилга хот байгуулалтын сайдын 1993 оны 144, Зам, тээвэр, холбооны сайдын мөн оны 139 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Р.САНДАЛХАН

1995 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн 800 дугаарт бүртгэсэн.