Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Уурын ба ус халаалтын зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Уурын ба ус халаалтын зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/


2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 127



Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


Нэг. “Уурын ба ус халаалтын зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм“ (ЭХД-1-13-02-2010)-ийг нэгдүгээр, “Нэгдсэн сүлжээний дүрэм” (ЭХД-1-13-03-2010)-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


Хоёр. Дээрх дүрмүүдийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг эрчим хүчний холбогдох үйлдвэр, компани, байгууллагын дарга, захирлуудад үүрэг болгосугай.


Гурав. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга /Т.Цэрэнпүрэв/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын дарга /Ц.Баярбаатар/ нарт тус тус даалгасугай.


Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 1994 оны 72 дугаар тушаал, Дэд бүтцийн сайдын 2003 оны 30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Д.ЗОРИГТ


Улсын бүртгэлд 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 3209 дүгээрт бүртгэсэн