A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БОНХЯ-ны 2014 оны А-05 тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах, хянан хүлээн авах, батлах журам/

Хэвлэх

БОНХЯ-ны 2014 оны А-05 тушаалаар хүчингүй болгосон

2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар:А-36

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.2, "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.6, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хурлын 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар хуралдааны 2 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах, хянан хүлээн авах, батлах журам"-ыг 1 дүгээр, "Нөхөн сэргээлт хийсэн тухай акт"-ын загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, уг журмын дагуу төсөл хэрэгжүүлэгч, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдын тухайн жилийн төлөвлөгөө, хөтөлбөрийг хянан батлах, тайланг хүлээн авах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлыг зохион байгуулж байхыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар/Д.Энхбат/, Аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Жил бүрийн төлөвлөгөө, хөтөлбөрийн биелэлт болон нөхөн сэргээлт хийсэн тухай акт үнэн зөв гарсан эсэхэд байнгын хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, Геологи, уул уурхайн хяналтын газар /Н.Батбаяр/, Аймаг нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт үүрэг болгосугай.

4. Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Заавар журам батлах тухай" Байгаль орчны сайд/хуучнаар/-ын 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаар, "Журам батлах тухай" Байгаль орчны сайд/хуучнаар/-ын 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ГАНСҮХ

Улсын бүртгэлд 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3221 дугаарт бүртгэв.