A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 107/118

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчний сургалтын хөтөлбөрийг 1 дүгээр, сургалтын төлөвлөгөөг 2 дугаар, хяналт тавих журмыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Одсүрэн/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Д.Дамдинсүрэн/-д даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД А.ЦАНЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3045 дугаарт бүртгэв.