- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Шүүхийн хуягийн ажиллах журам /, УДШЕШ, ХЗДХС-ын 2017.05.23-ны өдрийн 27, А-137 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 5 дугаар
сарын 2-ны өдрийн 1999 дүгээрт бүртгэв.
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙД, ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ХАМТАРСАН ЗАХИРАМЖ,
2003 оны 4 дүгээр Улаанбаатар
сарын 21-ний өдөр Дугаар 294/74 хот
ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн тухай хуулийн 75.4-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ, ТУШААХ нь:
1."Шүүхийн хуягийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир нарт даалгасугай. 3.Энэхүү захирамж, тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 2 сарын 15-ны өдрийн "Журам батлах тухай" 44 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ
2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 27, А-137
Улаанбаатар хот
Тушаал, захирамж хүчингүй болгох тухай
Улсын Их Хурлын 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг үндэслэн ТУШААХ нь:
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн "Тушаал, журам батлах тухай" 74/294 тоот захирамж, тушаалаар баталсан "Шүүхийн хуягийн ажиллах журам"-ыг хүчингүй болгонд тооцсугай.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.ЗОРИГ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A