


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/189
"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ :
1. "Үслэг ангийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Мал эмнэлгийн асуудал эрхэлсэн Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн 1979 оны 11 дүгээр сарын хурлаар баталсан "Үслэг ангийн аж ахуй, фирмийн мал эмнэлэг-ариун цэврийн дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
3. Энэхүү журмыг 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
САЙД Ч.СОДНОМЦЭРЭН
2000 оны 2 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн 1534 дүгээрт бүртгэсэн
