Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2019 оны А-08 дугаар тушаалаар хүчингүй/

/ХХААХҮС-ын 2019 оны А-08 дугаар тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг, түүнийг хэрэглэх журам /


1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А/168



“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг, түүнийг хэрэглэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Ц.Хорлообаатар/нд даалгасугай.


3 Хөдөө аж ахуйн яамны /хуучнаар/ коллегийн 1973 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр протоколоор баталсан Мал эмнэлэг, ариун цэврийн тэмдгүүдийн хэлбэр, хэмжээ, мал эмнэлэг-ариун цэврийн тэмдгүүдийг хэрэглэх зааврыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                         САЙД                                 Ч.СОДНОМЦЭРЭН