A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн завсарлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 101/189/194

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлаас 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор "Усны тухай" хуулийн 10.1.3, 11.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн завсарлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Нэргүй), Байгаль орчны яамны Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны газар (Б.Баясгалан), Сангийн яамны Салбар бодлого, хөрөнгө оруулалтын газар (Ю.Галсан)-т үүрэг болгосугай.

3. Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, сэргээн засварлах, шинээр гаргасан худаг, уст цэгийг эзэмшүүлэх, ашиглалтыг сайжруулах ажлыг энэхүү журмыг баримтлан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээнд орон нутаг, малчид, хоршоо(малчдын бүлэг)-ны оролцоог хангаж ажиллах бүх шатны Засаг дарга, гадаадын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэгч нарт зөвлөсүгэй.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/65/129 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД     Д.ТЭРБИШДАГВА                     

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД    У.БАРСБОЛД                                       

САНГИЙН САЙД    Н.АЛТАНХУЯГ

 

 

 

   2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2547 дугаарт бүртгэсэн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 11 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/597, А/592, А/207

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Захиргааны хэм хэмжээний актыг батлахаар хуулиар тусгайлан эрх олгосон заалтыг үндэслээгүй байх тул Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын хамтарсан 2005 оны "Журам батлах тухай" 101/189/194 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД. Б.ЖАВХЛАН