A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 251

Улаанбаатар хот

ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан "Атга нөж" жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь – "Үлэмжийн чанар" концерт зэргийг бүтээж, олон жилийн тууштай хөдөлмөр, зүтгэлээрээ оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Догмидын Сосорбарам,

Суурин соёл иргэншил, хотжилт, түүнээс үүдсэн нийгмийн оюун санааны өөрчлөлтийн түүхийг анх удаа судалгаан дээр түшиглэн уран сайхнаар илэрхийлсэн "Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин" бүтээл, мөн "Ерээд оны Тунгалаг тамир", "Төрийн чих", "Хаврын 17 зочин" зэрэг зохиол бүтээлүүдээрээ орчин үеийн нийтлэлийн төрлийг шинэ хэлбэр агуулгаар баяжуулж, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Бямбажавын Цэнддоо нарт 2010 оны Төрийн шагналыг хүртээсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ