A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2018 оны А-84 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2018 оны А-84 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журам/

2004 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 58

Хүнсний тухай хуулийн 6.1.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журам"-ыг хавсралтын ёсоор баталж, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.Уг журмыг хэрэгжүүлэх ажлыг Улсын мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурьт үүрэг болгосугай.

3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/128 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 2476 дугаарт бүртгэсэн