A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад шинээр бүтээгдсэн эмийг баталгаажуулах журам/

Хэвлэх

2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

Шинээр бүтээгдсэн эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын "Эмийн тухай" хуулийн 18.1 дэх хэсгийн үндэслэн ТУШААХ нь:

1. "Монгол Улсад шинээр бүтээгдсэн эмийг баталгаажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо /Ц.Содномпил/, Хүний эмийн салбар зөвлөл /Т.Эрхэмбаатар/, Эрүүл мэндийн стандартчиллын техникийн хороо /Б.Баярт/-д даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/303 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

САЙД П.НЯМДАВАА

2004 оны 5 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 2461 дүгээрт бүртгэсэн