A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХНХС-ын 2016.11.22-ны өдрийн А/249 дүгээр тушаалаар хүчингүй болсон/ /
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах журам /

Хэвлэх

2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 450

"Боловсролын тухай" Монгол улсын хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

"Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах журам"-ыг нэгдүгээр, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг үнэлэх тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийг хоёрдугаар, аттестатчилагдсан сургалтын байгууллагад олгох гэрчилгээний загварыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г. Батболд )-т даалгасугай.

Аттестатчилал явуулахтай холбогдсон гарах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх)-т даалгасугай.

САЙД А.ЦАНЖИД.

2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2385 дугаарт бүртгэсэн