A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /СС, БСШУСС-ын хамтарсан 2018 оны 119/,А/311 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС, БСШУСС-ын хамтарсан 2018 оны 119/,А/311 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Түүх, соёлын олдворыг үзэсгэлэнд тавьж сурталчилах, судалгаа шилжилгээнд ашиглуулах, түүнээс орох орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах журам /

2002 оны 02 сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 40/36

Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Палеонтологийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг үндэслэн түүх, соёлын олдворыг ашиглан олж буй орлогод тавих хяналтыг сайжруулах зорилгоор ТУШААХ НЬ:

1. "Түүх, соёлын олдворыг үзэсгэлэнд тавьж сурталчилах, судалгаа шилжилгээнд ашиглуулах, түүнээс орох орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын олдворуудын зэрэглэл, үнэлгээний саналыг боловсруулан батлуулж, Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгүүлж тайлан, тэнцэлд тусгаж байхыг Палеонтологийн төв /Р.Барсболд/-д, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /М.Баасанжав/, Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/ нарт тус тус үүрэг болгосугай.

3. Буцаж орж ирэх нөхцөлтэй гадаадад гаргаж байгаа түүх, соёлын олдворуудад гаалийн байгууллагын тавих хяналт, гаалийн улсын байцаагч нарын хариуцлагын талаар тусгасан журам боловсруулж мөрдүүлэхийг Улсын гаалийн ерөнхий газар /Х.Баатар/-т даалгасугай.