A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
Бүлэг: 1979

БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам, олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны бүрэлдэхүүн/

2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд зохиогддог улсын төрөлжсөн олимпиадын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах зорилгоор ТУШААХ НЬ :

1. Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журмыг нэгдүгээр, олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны бүрэлдэхүүнийг хоёрдгуаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Улсын төрөлжсөн олимпиадын зохион байгуулалтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах, үйл ажиллагааны тайланг жил бүрийн 11 дүгээр сард багтаан сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг олимпиад зохион байгуулах нэгдсэн хороо /Г.Батболд/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "олимпиадын хороо, заавар батлах тухай" Гэгээрлийн сайдын 1997 оны 51 дүгээр, "Англи хэлний олимпиад зохион байгуулах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 1998 оны 28 дугаар, "Журам, заавар, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 109 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд болсонд тооцсугай.

2003 оны 3 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 1972 дугаарт бүртгэсэн