A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 150

Улаанбаатар хот

УРАН БҮТЭЭЛЧДИЙН САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

1.Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үндэслэн, монголын ард түмний урлагийн өв сан, түүний дотор багт бүжгийн театрын уламжлалыг сэргээх зорилго бүхий Монголын үндэсний "Цагаан театр" байгуулахаар хэсэг уран бүтээлчдийн гаргасан санаачилгыг дэмжсүгэй.

2.Тус "Цагаан театр"-ын үйл ажиллагааг Соёлын төв өргөөнд явуулах бололцоо гаргаж өгөх, мөн шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэхийг Соёлын яам /Н.Энхбаяр/-нд даалгасугай.

3."Цагаан театр"-ын үйл ажиллагаанд бололцоотой арга хэлбэрээр дэмжин туслахыг төр, олон нийт, шашны болон бусад байгууллага, аж ахуйн нэгжид уриалсугай.

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ