A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТАЛЖ, КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ /ДБХС, ХЗС-ын 2000.04.05-ны 100/130 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙД, САНГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТАЛЖ, КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн техникийн үзлэг тооллого явуулах журам/

Хэвлэх

1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 100/78/54/53

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, авто тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг тооллого явуулах ажлын чанарыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1. Автотээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллого явуулах журмыг 1 дүгээр, автотээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын төв комиссын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Автотээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогын бэлтгэл ажлыг бүрэн хангуулж, тогтоосон хугацаанд чанартай явуулж, дүн мэдээг жил бүрийн III улиралд багтаан холбогдох байгууллагуудад илтгэхийг үзлэг, тооллогын төв комисст даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайд, Замын цагдаагийн газар, Татварын ерөнхий газрын даргын 1994 оны 70/64/48 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДЭД БҮТЦИЙН САЙД ХУУЛЬ ЗҮЙН САЙД САНГИЙН САЙД БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨГЖЛИЙН САЙД

1999 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 1393 дугаарт бүртгэсэн.