A

A

A

Бүлэг: 1979

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1998 оны 2 дугаар сарын 9-ны өдөр

Дугаар 20

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ БҮТЭЭМЖИЙН ШАГНАЛ БИЙ БОЛГОХ САНАЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

1.Бүтээмж дээшлүүлж чанар сайжруулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх нь үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ач холбогдолтойг тэмдэглэж ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Аж ахуйн нэгж, байгууллагуудаас дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн "Үндэсний бүтээмжийн шагнал" бий болгох тухай Үндэсний бүтээмжийн шагналын сан, Үндэсний бүтээмж, хөгжлийн төвийн саналыг дэмжсүгэй.

2.Үйлдвэр, цех, тасаг, нэгж, ажлын байр бүрийн бүтээмжийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар хамтын хүчээр идэвх санаачилгатай ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах хүмүүс, ажилчид, малчид, тариаланчид, нийт иргэддээ уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ