A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Өндөр хөгжилтэй оронд магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам, БСШУСС, СС-ын 2018 оны А/817/287-р хүчингүй болсон/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хэвлэх

2001 оны 10 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 310/290

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өндөр хөгжилтэй оронд суралцагчдыг сонгон шалгаруулах ажлыг оновчтой болгох шаардлагыг үндэслэн ТУШААХ нь:

1."Өндөр хөгжилтэй оронд магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг оновчтой зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Эрдэнэсүрэн, Санхүү, эдийн засгийн дэд сайд Л.Энхтайван нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулж "Журам батлах тухай" Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 67/131 дугаарын хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                    САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД

                         А.ЦАНЖИД                                                                               Ч.УЛААН




 

2001 оны 10-р сарын 17-ны өдрийн улсын бүртгэлийн 1779 дугаарт бүртгэсэн.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/817/287

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3, 60.1.7 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

Шинжлэх ухаан, Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны "Үлгэрчилсэн норматив батлах тухай" 227/199 дүгээр тушаал, Сангийн сайд, Шинжлэх ухаан, Боловсролын сайды 1993 оны "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тухай" 23/ 31, "Улсын зардлаар суралцаж мэргэжлийн сургууль төгсөгчдийн хуваарилан ажиллуулах тухай" 70/88, "Статистикийн хэмжээ тогтоох тухай" 175/122, 1995 оны "Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тохижилт, үйлчилгээ, сурагчдыг хоол хүнсээр хангах нийтлэг журам" 238,205, Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1999 оны "Антиквариатын худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох журам" 151/121, Боловсрол, Шинжлэх ухааны сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны "Нийгмийн эмзэг бүлгийн болон 4 ба түүнээс дээш хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд зэрэг суралцдаг өрхийн хүүхдэд хичээлийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгох журам" 34/31, "Журмын заалт хүчингүй болгох тухай" 88/86, 2001 оны "Журам шинэчлэн батлах тухай" 310/290 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД  Ц.ЦОГЗОЛМАА                       САНГИЙН САЙД  Ч.ХҮРЭЛБААТАР