A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зарим хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах зориулалтаар улсын төсвөөс олгосон 33 /гучин гурван/ тэрбум төгрөгөөс 2007 онд зарцуулагдаагүй үлдсэн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд шилжүүлэн он дамжуулан зарцуулах эрхийг Засгийн газарт олгосугай.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан он дамжуулан зарцуулах хөрөнгийг Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд тодотголоор нэмж тусгах тухай саналаа Улсын Их Хуралд ирүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН