


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах /
2000 оны 02 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 21
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол улсын хуулийн 27 дугаар зүйлийн 6-д заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь
:
1.” Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.”Тусгай хамгаалалттай газар нутаг дахь рашаан ашиглах журам”-ын биелэлтэд хяналт тавьж, мөрдүүлэх арга хэмжээ авч, заавар, зөвлөмжөөр хангаж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Шийрэвдамба/-д даалгасугай.
САЙД С.МЭНДСАЙХАН
2000 оны 2-р сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1547 дугаарт бүртгэсэн.
