A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улсын тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажил явуулахад мөрдөх/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

1996 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 
/ Улсын тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажил явуулахад мөрдөх /

Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 зүйлийн 2-р заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажил явуулахад мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх ажил зохион байгуулахыг Дархан газар, байгалийн аялал жуулчлалын улсын алба (Д.Мягмарсүрэн/-д үүрэг болгосугай.

САЙД З.БАТЖАРГАЛ

1997 оны 3-р сарын 26-ны улсын бүртгэлийн 968 дугаарт бүртгэсэн.