A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2006 оны 3 дугаар сарын 1-ны өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсад хувийн хэвшлийг дэмжих, төр засаг хувийн хэвшлийн хоорондын түншлэлийн зохистой тогтолцоог бүрдүүлж, түүнийг хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нэгэн гарц болгон ашиглах үүлнээс Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгч ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

Нэг.Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хувийн хэвшлийн хөгжлийн стратеги баримт бичгийг хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын байгууллагатай хамтран боловсруулсугай.

Хоёр.Эдийн засаг, бизнесийн зохистой хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа захиргааны элдэв чирэгдэл, саад тотгорыг эрс бууруулах арга хэмжээг төр засаг, хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг ашиглан авч хэрэгжүүлсүгэй.

Гурав.Монгол Улсын хөгжлийн асуудалтай холбоотой бодлогын баримт бичиг хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн хувийн хэвшлийн төлөөллийн санлыг авах зохистой арга хэлбэрийг бий болгож ажиллуулсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД