A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2003 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

1.Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабаас Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлж байх мэдээ, мэдээллийг хавсралтад зааснаар тогтоосугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 09 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. БАГАБАНДИ