A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам/ - БШУС-ын 2021 оны А/417 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам/

2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 09

"Боловсролын тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам"-ыг нэгдүгээр, "Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт"-ийг хоёрдугаар, "Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилсаныг баталгаажуулах гэрчилгээний загвар"-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /А.Цолмон/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам, үзүүлэлт, бүтэц, загвар, шинэчлэн батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 56 дугаар тушаал, "Түр журам батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 5 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ё.ОТГОНБАЯР

Улсын бүртгэлд 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3214 дугаарт бүртгэсэн

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/417

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.8 дахь заалт, Засгийн газрын 2020 оны "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 4.4.9, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Салбарын захиргааны хэм хэмжээний актын талаар авах арга хэмжээний тухай" 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/404 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Боловсролын салбарт мөрдөгдөж буй хавсралтад дурдсан захиргааны хэм хэмжээний актуудыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-д даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН



Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/417 тоот тушаалын хавсралт


БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МӨРДӨГДӨЖ БУЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЖАГСААЛТ

Д/д

Захиргааны хэм хэмжээний

актын нэр

Батлагдсан огноо

Тушаалын дугаар

1

"Журам батлах тухай"

/Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам/

2002.11.19

А/333

2

"Гадаад хэлээр сургалт явуулдаг цэцэрлэг, бага сургуульд суралцагчдад монгол хэлээр эзэмшвэл зохих дуу, шүлэг, ардын аман зохиолын жагсаалт"

2003.03.21

А/81

3

"Шалгуур үзүүлэлт батлах тухай"

2003.10.01

А/321

4

"Журам батлах тухай"

/Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журам/

2008.12.08

А/113

5

"Дүрэм, журам батлах тухай"

/ЕБС-ын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэм/

2018.05.01

А/243

6

"Нийтлэг шаардлага батлах тухай"

/Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд/

2020.03.27

А/152

7

"Журам шинэчлэн батлах тухай"

/Монгол Улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам/

2001.04.09

А/113

8

Дүрэм, журам батлах тухай

/Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам, Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм/

2007.06.07

А/187

9

"Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай"

2007.09.10

А/317

10

"Журам, дүрэмд өөрчлөлт оруулах тухай"

2007.12.04

А/459

11

Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"

2010.11.04

А/492

12

Журам батлах тухай

/Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам, Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт, Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилсныг баталгаажуулах гэрчилгээний загвар/

2011.01.13

А/09

--- оОо ---

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам/


2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 09



“Боловсролын тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.”Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам”-ыг нэгдүгээр, “Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт”-ийг хоёрдугаар, “Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилсаныг баталгаажуулах гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /А.Цолмон/-т тус тус даалгасугай.


3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам, үзүүлэлт, бүтэц, загвар, шинэчлэн батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 56 дугаар тушаал, “Түр журам батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 5 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Ё.ОТГОНБАЯР


Улсын бүртгэлд 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3214 дугаарт бүртгэсэн