


/БОНХЯ-ны 2014-03-17-ны А-86 тушаалаар хүчингүй болсон/
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам /
2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 180
Монгол Улсын Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. “Усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг Усны хэрэг эрхлэх газар /Ц.Бадрах/, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/ нарт үүрэг болгосугай.
САЙД И.ЭРДЭНЭБААТАР
Улсын бүртгэлийн 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2605 дугаарт бүртгэгдсэн
