A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох журам, жуулчны баазын үйл ажиллагааны талаарх тайлан
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 

2002 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 150

"Аялал жуулчлалын тухай" хуулийн 16.1.6. дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох журмыг нэгдүгээр, зочид буудал, жуулчны баазын үйл ажиллагааны талаарх тайлангийн загварыг хоёрдугаар, зэрэглэлийн шаардлага хангасан зочид буудалд олгох гэрчилгээ, тэмдгийн загварыг гуравдугаар, жуулчны баазад олгох гэрчилгээний загварыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, мэдээлэл холбоо, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга /Ж.Сэрээтэр/-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД