A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ГХС, ГЕГ-ын 1999-5-18-ны 39/188-р хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ХУДАЛДАА ҮЙЛДВЭРИЙН САЙД, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол улсын хилээр нэвтрүүлэх үзэсгэлэн, яармагийн болон загварын бараанд гаалийн хяналт шалгалт хийх журам/

Хэвлэх

1992 оны 03 дугаар сарын 10-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 161/43

Монгол улсын Аж ахуйн нэгжийн тухай хууль, "Гаалийн татварын тухай" Монгол улсын Бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол улсын хилээр нэвтрүүлэх үзэсгэлэн, яармагийн болон загварын бараанд гаалийн хяналт шалгалт хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол улсын Худалдаа, үйлдвэрийн сайд, Засгийн газрын дэргэдэх Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1991 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 238/53 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалыг 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монго улсын худалдааүйлдвэрийн сайд Монгол улсын засгийн газрын дэргэдэх улсын гаалийн ерөнхий газрын дарга

С.Баярбаатар Г.Сэсээр

1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 258 дугаарт бүртгэсэн