Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2019 оны А-84 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

/ХХААХҮС-ын 2019 оны А-84 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам, Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээний загвар, Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээний код /


2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 35



Монгол Улсын “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4.3.4, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10.2 дугаар заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1.“Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээний загвар”-ыг 2 дугаар хавсралтаар, “Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээний код”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай


2. Энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Мал эмнэлгийн газар /Д.Оргил/-т даалгасугай.


3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Мэргэжлийн хяналтын газар /Д.Батбаатар/-т зөвлөсүгэй


4. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2000 оны А/32 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


5.“Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-ыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


                                                                                                 САЙД                               Д.ТЭРБИШДАГВА


                                                   2005 оны 4 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн 2508 дугаарт бүртгэсэн.