A

A

A

Бүлэг: 1979

/БОНХЯ-ны 2014 оны А-04 тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам/


2007 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 6



“Ашигт малтмалын тухай” Монгол Улсын хуулийн 39 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.“Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Энэхүү журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.


                                                                                                   САЙД И.ЭРДЭНЭБААТАР


                                                                             Улсын бүртгэлийн 2007 оны 2687 дугаарт бүртгэсэн