


БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам/
2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 211
Шинжлэх ухаан, технологийн тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. “Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмыг үндэслэн эрдэм шинжилгээний ажилтны аттестатчиллыг 2008 оноос эхлэн хуульд заасан хугацаанд тогтмол явуулж байх арга хэмжээ авч ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар (Б.Энхтүвшин)-т үүрэг болгосугай.
САЙД Ө.ЭНХТҮВШИН
Улсын бүртгэлийн 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2723 дугаарт бүртгэгдсэн
