A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл, хайгуулын зураглал, инженерийн тооцооны болон төсвийн програм хэрэглэх журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын зураг төсөл, хайгуулын зураглал, инженерийн тооцооны болон төсвийн програм хэрэглэх журам/

Хэвлэх

2000 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142

Барилгын зураг төсөл, хайгуулын ажилд зураглалын болон тооцооны баталгаагүй програмуудаар ажил үйлчилгээ явуулж байгааг журамлаж барилга байгууламжийн аюулгүйн баталгааг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. "Барилгын зураг төсөл, хайгуулын зураглал, инженерийн тооцооны болон төсвийн програм хэрэглэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга архитектурын газар /Б.Лхагвасүрэн/-т даалгасугай.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжав/-т даалгасугай.

САЙД Г.БАТХҮҮ

2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1610 дугаарт бүртгэсэн.